“MONGOL MADE” хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байна

Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, мянган эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой “Mongol Made” төсөл 2021 оны гуравдугаар сард гараанаас гарч өнгөрөгч сард ариун цэвэр, ахуйн хэрэглээ, арьс арчилгаа гэсэн үндсэн 3 чиглэлд 21 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлээд байна.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих зорилтот төсөл гарааны бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байна.

“Mongol Made” төслийг хэрэгжүүлэгч Эм Эм Продактс ХХК дараах ажлын байруудыг нээлттэй зарлаж байна.

Оффис менежер

Интернэт худалдааны менежер

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн менежер

Чанарын хяналтын менежер

Тооцооны нягтлан бодогч

Үйлчлэгч

2021 оны аравдугаар сарыг дуустал hr@mongolmade.mn хаягаар ажилд орох хүсэлт болон товч танилцуулга хүлээн авч, шаардлага хангасан ажил горилогчтой цаг төлөвлөн дараагийн шатны ярилцлагад урих юм байна.

FB:Mongol MADE

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *